©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг ДТХО-аар тохижуулна

Цаг үеийн мэдээ | 2022-05-16 | Энэхүү мэдээг уншсан тоо: 749

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд тохижуулахаар болсон.  

Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэтэй хамт газар дээр нь очиж энэ асуудлаар санал солилцлоо. Холбогдох хэлтсийнхний танилцуулснаар дээрх хэсгийг засаж тохижуулахаар шалгарсан компани тохижилтын ажлын талаар хэд хэдэн зураг төсөл ирүүлсэн бөгөөд төсөв хөрөнгө багагүй зарцуулагдахаар байгаа юм. Иймээс төсөв хэмнэх үүднээс өмнө нь тавьсан хавтан, замыг нь хуулахгүйгээр засаж сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэх, иргэд чөлөөт цагаараа амарч суух сандлыг олноор байрлуулах нь зүйтэй гэлээ.   

Энэ үеэр тус хороонд амьдардаг иргэд дүүргийн Засаг даргад тохижилтын талаар өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлсэн. Үүнд 

  • “Монгол Улсын Засгийн газраас Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ гэсэн. Иргэд ч үүнийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь Гандан орчмын айлуудыг яаралтай дэд бүтцэд холбох.
  • “Аж ахуй нэгжүүд хуульд зааснаар ойр ормын 50 метр газрыг өөрсдөө засаж тохижуулах ёстой. Гандан уруудаад зам дагуу олон аж ахуй нэгж байна. Гэвч олонх нь энэ үүргээ биелүүлэхгүй байгаад анхаарал хандуулах.
  • Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүүлийн жилүүдэд “Баянбилэг” ХХК хариуцан арчилж байна. Энэ хэсгийн ногоон байгууламж хариуцах эзэнтэй болсноор усалгаа арчилгаа нь сайжирч ургалт нь нэмэгдсэн. Иймд эзэнгүй нийтийн эзэмшлийн талбайг эзэнжүүлэх.
  • Гандан уруудсан төв зам дагуу олон үйлчилгээний байгууллага байдаг. Гэтэл цахилгааны утас нь муудаж, хэзээ мөдгүй галын аюул гарахад бэлэн байна. Иймд анхаарал хандуулж өгнө үү гэсэн юм. 

Дүүргийн Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг сонсож, улмаар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэнд иргэдийн хүсэлтийн дагуу харьяалагдах газартай нь холбогдож яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 155

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 90

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 91

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 74

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 36

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 302

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 641

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 42

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 235

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 233

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 117

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 55

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 38

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 549

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1196

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6528

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4890

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3268

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2815

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.