©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Цаг үеийн мэдээ | 2022-06-21 | Энэхүү мэдээг уншсан тоо: 269

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.  

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр (2022.06.21) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.  

Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км зам нь 3 метр өргөнтэй 4 эгнээ авто зам, 2 талдаа гэрэлтүүлэгтэй 1,5 м өргөнтэй явган замтай байхаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд замын трассын дагуу нийт нөхөн олговортой чөлөөлөгдөх 18 нэгж талбар байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөлтийн ажил дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөх, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгт 2021-2022 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Баянгол дүүрэгт 2021 онд Улсын төсвийн 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц замын ажил хийгдэж эхэлсэн. Энэ төсвийг манай дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн Улсын төсөвт суулгуулж өгсөн. 2021 онд эхэлсэн 6 багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим, үлдсэн 10 км замыг өргөтгөж засах ажилд зарцуулсан. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11,000 м2 автомашины зогсоолыг байгуулсан бөгөөд үлдсэн ажлууд он дамжин хийгдэж байна. Яг одоо хийгдэж байгаа Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх энэ замын ажил 1,5 км бол өнгөрсөн жил Модны 2-т хийгдсэн дөрвөн эгнээ зам нь 1,1 км урттай. Гэмтлийн зам ашиглалтад орчихвол өнгөрсөн онд хийгдсэн Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2,7 орчим км, дөрвөн эгнээ шинэ замтай болж байгаа юм. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцолсон юм.

Мөн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх мэдээлэл өгсөн. Тэрбээр “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөхөөр харагдаж байгаа учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, дээрх ажлын хүрээнд замын трасст орсон зөвшөөрөлгүй барьсан газрын зөрчлүүдийг чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чингүнжавын гудамж талаас 700 метр орчим хайс хашааг татуулж барилгын ажлын талбайг бэлтгэж байна. Мөн гүйцэтгэгч компанийнхан Жамсранжавын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр Захиалагч, гүйцэтгэгч талууд зөвшилцөн гэрээт ажлыг хийх юм.  

Шинэ мэдээ

47-р сургуулийн дээвэр засварын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна

2022-08-15 | Үзсэн тоо: 67

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгаад байна

2022-08-15 | Үзсэн тоо: 26

Баянгол дүүргийн 21-р хороо, 278-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж дууслаа

2022-08-14 | Үзсэн тоо: 53

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн машин авч, хүлээлгэж өглөө

2022-08-13 | Үзсэн тоо: 61

61 дүгээр байрны түшиц ханыг засварлах ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

2022-08-12 | Үзсэн тоо: 121

Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарч ажиллана

2022-08-12 | Үзсэн тоо: 120

Баянгол дүүргийн 7-р хорооны 29-р байрны 1, 2 орцны дээвэр засварын ажил дууслаа

2022-08-12 | Үзсэн тоо: 73

Ө.Сумъяабаатар: 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана

2022-08-11 | Үзсэн тоо: 424

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар “УБТЗ” ХНН-ийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

2022-08-11 | Үзсэн тоо: 131

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд ажиллалаа

2022-08-10 | Үзсэн тоо: 40

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-08-09 | Үзсэн тоо: 99

Нурах эрсдэл үүссэн 61-р байрны түшиц ханыг засварлаж байна

2022-08-08 | Үзсэн тоо: 58

Ашиглалтын хугацаа дууссан, цэвэр бохир усны шугамыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр засварлаж байна

2022-08-08 | Үзсэн тоо: 54

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 24, 26 дугаар хороонд ажиллалаа

2022-08-04 | Үзсэн тоо: 277

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

2022-08-04 | Үзсэн тоо: 56

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6565

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5539

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4903

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4603

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4384

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3946

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3805

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3285

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2875

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2837

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2814

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2617

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2525

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2381

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2364

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.