
Эрхэм зорилго:
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэлт сонирхолыг бүх талаар хангахад чиглэсэн төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай үзүүлэхэд оршино.
Зорилт:
Хүн амд үзүүлэх үйлчилгээний чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл худалдаа, нийтийн хоол, зочид буудал, ахуйн үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, авто засвар үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Хэлтсийн чиг үүрэг:
Худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, авто үйлчилгээ, ахуй үйлчилгээний салбарын төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
Үйл ажиллагааны чиглэл:
- Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, авто засвар, үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
- Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төр засаг дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, хяналт тавих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах, иргэн, аж ахуйн нэгжтэй дүүргийн ЗДТГ-ын гэрээ байгуулж,батламж олгоно.
- Хүн амын хүнсний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх,төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ.
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бичил бизнес эрхлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
- Хариуцсан салбарын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бодлого, арга зүй, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
- Бизнес эрхлэгчдэд зориулж мэдлэг, ур чадвар олгож мэргэшүүлэх сургалт, семинар болон ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулан, тэргүүн туршлагыг сурталчилж нэвтрүүлэх.
- Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэнэ.
- Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр дүнг нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
- Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажил сайжруулах талаар өмчийн төрөл харгалзахгүйгээр бүх хэвшлийн аж ахуйн нэгж, албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, биелэлтэд хяналт тавина.