ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Дотоод аудитын алба нь Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А\639 дүгээр захирамжаар анх байгуулагдаж албаны дүрэм, бүтэц орон тоог баталсан бөгөөд Засаг даргын 2020 оны А/156 дугаар захирамжаар Дотоод аудитын албаны бүтэц орон тоог шинэчлэн батласаны дагуу тус алба нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудал, хамрах хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага, нэгжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зөвлөн туслаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн, зөв, шударгаар тайлагнана.
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ
Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудал, хамрах хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллагад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг үнэлэн тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар үр нөлөөтэй дотоод хяналтын системийг бий болгоход мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.
ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ
Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.
Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.
Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.
№ |
Нэрс |
Албан тушаал |
Гар утасны дугаар |
Өрөөний утасны дугаар |
1 |
Б.Туяа |
Албаны дарга |
99754288 |
70130959 |
2 |
Г.Зургаанжин |
Мэргэжилтэн |
99999845 |
70100049 |
3 |
Ж.Нарантогтох |
Мэргэжилтэн |
99193152 |
|
4 |
Ц. Оюунбат |
Мэргэжилтэн |
99977896 |
|
5 |
Ц.Насан-Өлзий |
Мэргэжилтэн |
95822198 |